Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганзориг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас алтан медаль хүртлээ

Наадмын буудлага спортын 50 метрийн сонгомол гар бууны төрөлд дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор Г.Ганзориг алтан медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганзориг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас алтан медаль хүртлээ
Г.Ганзориг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын наадмаас алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.

Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.

Наадмын буудлага спортын 50 метрийн сонгомол гар бууны төрөлд дасгалжуулагч О.Төгөлдөрийн удирдлага дор Г.Ганзориг алтан медаль хүртлээ.

Тэрбээр хоёр хоногийн өмнө тус наадмын спортын хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах