Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ

Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дуу амьлуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ
Г.Хайдавын 90 насны ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Г.Хайдавын 90 насны ой энэ жил тохиож байна.

Иймд түүний шавь нар баярын арга хэмжээ, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тэрбээр 90 наслахдаа 700 гаруй дуу амьлуулж, гадаад дотоодын 30 гаруй дуурийн дүрийг бүтээн, урлагийн алтан тайзнаа мөнхлөн үлдээжээ.

Түүний хийж бүтээсэн бүхэн өнгөрсөн зуунаас өнөөг дамжин өртөөлж ирээдүй хойч үедээ асар их үнэ цэнэтэй бүтээл болсныг Монголын төр өндрөөр үнэлж хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин цолоор энгэрийг нь мялаасан юм.

Хуваалцах