Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт Узбекистаны Нурулиевтэй барилдана
Хэрвээ торохгүй бол хэсгийн тэргүүн Ан Баул, олимпийн аварга Фабио Бассиле нарын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах юм. Энэ хэсгийн гуравдугаар тойрогт Рио-гийн олимпод финалдаж байсан хоёр хоорондоо барилдах магадлал тун өндөр байна.
Мэдээллийн алба

Будапештад болж буй жүдо бөхийн ДАШТ-ий өнөөдрийн хуваарьт эрэгтэйчүүдийн 66 кг-д энэ оны улсын аварга ОУХМ Ганболдын Хэрлэн "С" хэсэгт хүч үзнэ.
Эхний даваанд гоц мөргөсөн тэрбээр хоёрдугаар тойрогт Узбекистаны Нурулиевтэй барилдахаар сугалаа татжээ.
Ялсан тохиолдолд Словений Андрез Яреб болон Белгийн Кенэт Ван Гансбек нарын хожсонтой нь хүч үзнэ.