Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ

Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ
Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.

Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.Эх сурвалж: МҮОХ

Хуваалцах