Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Тэрбээр аваргын төлөөх барилдаан Кыргызстаны бөх М.Евлоевт 11:1-ээр дийлдэв. Өмнөх тойргуудад БНСУ-ын Ким Дэ Сун, Казахстаны Д.Кайсанов нарыг ялсан Г.Мандахнаран Азийн АШТ-д гурав дахь (өмнө нь 2009, 2013) удаагаа үзүүрлэн, дөрөв дэх медалиа хүртэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Г.Мандахнаран Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Кыргызстан Улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 74 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин, “Алдар” спорт хорооны бөх Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөөх барилдаан Кыргызстаны бөх М.Евлоевт 11:1-ээр дийлдэв. Өмнөх тойргуудад БНСУ-ын Ким Дэ Сун, Казахстаны Д.Кайсанов нарыг ялсан Г.Мандахнаран Азийн АШТ-д гурав дахь (өмнө нь 2009, 2013) удаагаа үзүүрлэн, дөрөв дэх медалиа хүртэв.

Одоогоор Монголын чөлөөтийнхөн Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль аваад байна. Тодруулбал, П.Орхон алт, Г.Мандахнаран, Э.Сумъяа, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Г.Төрболд нар хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.

Хуваалцах