Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар даваа бүрээ нэг сая төгрөгөөр үнэлэв

Нэгдүгээр сарын 20-нд "Аса" циркэд үндэсний бөхийн шилдэг 16 бөхийн халз барилдаан болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар даваа бүрээ нэг сая төгрөгөөр үнэлэв
Г.Мандахнаран, Д.Төмөрхүлэг нар даваа бүрээ нэг сая төгрөгөөр үнэлэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн дэлхийн хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар гурван сая төгрөгийн бооцоотой барилдахаар болжээ.

Их спортын бөмбөрцгийн хүчтэнүүд үндэсний бөхөөр гурван удаа хоорондоо барилдах юм байна.

Нэгдүгээр сарын 20-нд "Аса" циркэд үндэсний бөхийн шилдэг 16 бөхийн халз барилдаан болно.

Бөхчүүд хоорондоо сугалаагаар барилдаж даваа бүр нэг сая төгрөг байх аж.

Хуваалцах