Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ

Гуравдугаар тойрогт Г.Мандахнаранг ялсан Оросын бөх, дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг илт илүүрхэн яллаа. Барилдааны эхний үе 16:7 харьцаагаар өндөрлөж, хоёрдугаар үеийн эхэнд С.Романав онооны харьцааг 18:7 болгосноор өрсөлдө

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ
Г.Мандахнаран дагах барилдаан хийнэ. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жинд Монголын бөхчүүд өрсөлдөж байна.

Гуравдугаар тойрогт Г.Мандахнаранг ялсан Оросын бөх, дэлхийн аварга Сослан Романав финалд үлдэхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Узбекстаны бөх Ихтиёр Наврузовыг илт илүүрхэн яллаа. Барилдааны эхний үе 16:7 харьцаагаар өндөрлөж, хоёрдугаар үеийн эхэнд С.Романав онооны харьцааг 18:7 болгосноор өрсөлдөгчөө оноогоор цэвэр яллаа.

Ихтиёр Наврузов 2015 оны Дэлхийн аваргын мөнгө, “Инчён 2014” Азийн наадмын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Ийнхүү ОХУ-ын бөх ялсан учир Г.Мандахнаранд дагаж барилдах боломжтой боллоо.

Манай бөх Куб, Канадын бөхийн хэн ялсантай нь өрсөлдөнө. Ялбал ОХУ-ын тамирчинд ялагдсан Узбекийн тамирчин хүрэл медалийн төлөө барилдана.

Хуваалцах