Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо /бичлэг/
65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Канадын бөх Хайслан Гасъянтай дагах барилдаан хийж, нэгдүгээр тойрогт хоёр оноогоор илүүрхсэн.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жингийн барилдаан болж байна.
65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Канадын бөх Хайслан Гасъянтай дагах барилдаан хийж, нэгдүгээр тойрогт хоёр оноогоор илүүрхсэн. Харин хоёр дахь хэсэгт нэг оноо авснаар 3:0 харьцаагаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.
Тэрбээр дараагийн учраандаа Убекстаны бөх Ихтиёр Наврузовтой 02:00 цагаас барилдана.



















