Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Г.Мандахнаран олимпийн хүрэл медальтан болсон ч "луйвардууллаа" /бичлэг/

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран олимпийн хүрэл медальтан болсон ч "луйвардууллаа" /бичлэг/
Г.Мандахнаран олимпийн хүрэл медальтан болсон ч "луйвардууллаа" /бичлэг/. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгов. Уг нь чөлөөт бөхийн барилдаанд ийм зүйл олон байдаг гэдгийг мэргэжлийнхэн ярьж байна. Тиймээс түүнийг "луйвардууллаа" гэх хүн олон байна.

Тэрбээр энэ тойрогт Узбекистаны тамирчин Ихтиёр Наврузовтой барилдсан юм. Г.Мандахнаран “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Инчоны Азийн наадмын алт, Дохагийн хүрэл медальт Энэтхэгийн бөх Йогешвар Дуттай эхний тойрогт барилдсан бол хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ерланбик Катыг ялсан билээ.

Хуваалцах