Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран тэргүүтэй 10 тамирчин “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран тэргүүтэй 10 тамирчин “Дэлхийн цом”-д өрсөлдөнө
Г.Мандахнаран тэргүүтэй 10 тамирчин “Дэлхийн цом”-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутад болно.

46 дахь удаагийн тэмцээнд найман баг оролцохоос Монгол Улсын баг “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны шигшээ багтай таарсан бол “А” хэсэгт ОХУ, Япон, Куба, Туркийн багууд бий.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

  • 57 кг: Д.Түвшинтулга

  • 61 кг: Г.Отгонбаатар

  • 65 кг: Б.Батмагнай

  • 70 кг: Гавьяат тамирчин Г.Мандахнаран

  • 74 кг: Б.Бямбадорж

  • 79 кг: Гавьяат тамирчин П.Өнөрбат

  • 86 кг: О.Үйтүмэн

  • 92 кг: Б.Өлзийсайхан

  • 97 кг: Ө.Батзул, Л.Төртогтох

  • 125 кг: Д.Хүдэрбулга нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Монголын баг энэ удаа “Дэлхийн цом”-ын 14 удаагийн аварга АНУ, найман түрүүтэй Иран болон 2016 оны хүрэл медальт Гүржийн багтай “В” хэсэгт багтсан.

Манай эрчүүд сүүлийн дөрвөн жил дараалан оролцохдоо зургадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.

Хуваалцах