Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Мандахнаран өнөөдөр алтан медалийн төлөө эзэн орны бөхтэй хүч үзнэ

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, Монголын тамирчдаас нэг тамирчин алт, долоон тамирчин хүрэл медалийн төлөө барилдах болзол хангаад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаран өнөөдөр алтан медалийн төлөө эзэн орны бөхтэй хүч үзнэ
Г.Мандахнаран өнөөдөр алтан медалийн төлөө эзэн орны бөхтэй хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит гран при тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, Монголын тамирчдаас нэг тамирчин алт, долоон тамирчин хүрэл медалийн төлөө барилдах болзол хангаад байна.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр ялж, улмаар хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр ялснаар шигшээд шалгарч үлдээд байна.

Г.Мандахнаран өнөөдөр алтан медалийн төлөө дэлхийн хошой аварга, эзэн орны бөх Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Г.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдана.

Тэмцээн шинэ дүрмийн дагуу жингийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх журмаар болж байна.

Хуваалцах