Г.Нандинзаяа Азийн спортын наадмаас алтан медаль хүртлээ
Азийн спортын 18-р их наадмын буудлагын 50м-ийн дасгалын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 458.8 оноогоор ялалт байгуулж алтан медаль, ОУХМ Ч.Нарантуяа 451,4 оноогоор удаалж мөнгөн медалийн эзэд боллоо.
Мэдээллийн алба

Азийн спортын 18-р их наадмын буудлагын 50м-ийн дасгалын төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 458.8 оноогоор ялалт байгуулж алтан медаль, ОУХМ Ч.Нарантуяа 451,4 оноогоор удаалж мөнгөн медалийн эзэд боллоо.
ОУХМ Г.Нандинзаяа өнөөдөр 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 1175 оноогоор азийн наадмын дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. Энэ наадмын хийн бууны 10 метрийн урт бууны төрөлд мөн өрсөлдөж, 227.4 оноогоор хүрэл медаль хүртсэн тэрээр ийнхүү Азийн спортын наадмын хос медалийн эзэн болж байна.


















