Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа нар түүхэн амжилт үзүүллээ
Түүний үзүүлэлт Азийн наадмын дээд ажмилтыг шинэчлэн тогтоов. Харин Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Азийн наадмын буудлагын спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлал төрөлд Монголын тамирчин Г.Нандинзаяа 458.8 оноо авч алтан медаль хүртлээ.
Түүний үзүүлэлт Азийн наадмын дээд ажмилтыг шинэчлэн тогтоов. Харин Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэд урьдчилсан шатнаас нэг, хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд шигшээ буудалтад өөр хоорондоо өрсөлдсөөр ийнхүү нэг төрөлд хоёр медалийг эх орондоо авч ирэхээр болов. Г.Нандинзаяагийн хувьд Азийн наадмаас хоёр дахь медалиа зүүж байна. Тэрбээр 10 метрийн хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртсэн билээ.


















