Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Наранцэцэг ААШТ-ээс Монголын багийн анхны медалийг авлаа

хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Гуо Зонюингийг торгуулиар цэвэр ялжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Наранцэцэг ААШТ-ээс Монголын багийн анхны медалийг авлаа
Г.Наранцэцэг ААШТ-ээс Монголын багийн анхны медалийг авлаа. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд Казахстаны нийслэл Нурсултан хотод болж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр жингээ тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд хийлж, 1/4 шигшээд Лиу Тингийг цэвэр ялсан ч хагас шигшээд эзэн орны Абиба Абужакыновад нэмэлт цагт вазаригаар ялагджээ.

Ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Гуо Зонюингийг торгуулиар цэвэр ялжээ.

Хуваалцах