Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Г.Оргилболд ДАШТ-д 3 жил дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Оргилболд ДАШТ-д 3 жил дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Г.Оргилболд ДАШТ-д 3 жил дараалан түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд болж байна.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдсөнөөс насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж байгаа ба пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах