Г.Отгонжаргал манайхны хоёр дахь мөнгөн медалийг хүртлээ
Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд гурав ялж, нэг ялагдсан юм.
Мэдээллийн алба

2017 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбаатарын Отгонжаргал эх орныхоо дэвжээнд 55 кг-ын жинд үзүүрлэв.
Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг авчирсан түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд гурав ялж, нэг ялагдсан юм.
Г.Отгонжаргал залуучуудын дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан ч Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр, Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр, Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар илт илүүрхэж ялснаар шагналын тавцанд зогсов.


















