Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Отгонцэцэг “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Казахстын улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ жил 27 настай. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Отгонцэцэг “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ
Г.Отгонцэцэг “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын Парис хотод болсон бөгөөд Казахстан Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хөнгөн жин буюу 48 кг-ийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг ялж шагналын тавцанд зогсчээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд нийт 34 тамирчин барилдсанаас Г.Отгонцэцэг “D” хэсгийг тэргүүлж, Турк, Японы бөхчүүдийг ялж наймд үлдсэн ч Францын Меланиед ялагджээ. Тэрбээр дагах барилдаанд БНСУ-ын Кан Юү Жонг, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг торгуулиар ялсан юм.

Казахстын улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг энэ жил 27 настай. Тэрбээр “Рио 2016” олимпийн наадмаас хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртээд байна.

Казахстан Улсаас энэ удаагийн Парисын “Их дуулга”-д 14 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцож байгаагаас Г.Отгонцэцэг 2019 оны анхны сорилоо амжилттай давлаа.

Г.Отгонцэцэг жиндээ 10 дугаарт эрэмблэгдэж байна.

Хуваалцах