Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Отгонцэцэг “World masters”-ийг өнжлөө

Тэрбээр энэ сарын эхээр болсон Токиогийн “Их дуулга”-ын үеэр бэртэл авсан нь “World masters” тэмцээнийг өнжихөд хүргэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Отгонцэцэг  “World masters”-ийг өнжлөө
Г.Отгонцэцэг “World masters”-ийг өнжлөө. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг энэ оны сүүлийн тэмцээн ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрөгч амралтын өдөр болж өндөрлөлөө. Жин тус бүрийн тэргүүн 16 бөх уригддаг тус тэмцээнийг эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны бөх, гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өнжлөө.

Тэрбээр энэ сарын эхээр болсон Токиогийн “Их дуулга”-ын үеэр бэртэл авсан нь “World masters” тэмцээнийг өнжихөд хүргэжээ. Харин энэ жинг тэргүүлж буй М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, чансааны 900 оноог авч өөрийн чансаагаа хадгалж үлдэв.

Хуваалцах