Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Отгонцэцэгийн багш зөвлөх дасгалжуулагч болжээ

Мөн Казахстаны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Марат Мыктыбеков ажиллахаар болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Отгонцэцэгийн багш зөвлөх дасгалжуулагч болжээ
Г.Отгонцэцэгийн багш зөвлөх дасгалжуулагч болжээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны Астана хотод тус улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, ажлаа хэлэлцлээ. ДАШТ-д нэг ч медаль авч чадаагүй эрэгтэйчүүдийн шигшээ багийг нэлээд шүүмжилсэн байна.

Хурлаар эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч нарыг өөрчиллөө. Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Ермек Имамбековийн оронд Айдын Смагуловыг, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, манай мэргэжилтэн Д.Энхбаатарын оронд Марат Данайбаев сонгогдлоо.

Г.Отгонцэцэгийн багш Д.Энхбаатарыг эмэгтэйчүүдийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллуулах болжээ.

Мөн Казахстаны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Марат Мыктыбеков ажиллахаар болсон байна.

Хуваалцах