Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Түүнчлэн Дадал сумын харъяат, сумын харцага С.Зэлмэ аймгийн начин Д.Энхбатын нэрэмжит аймгийн цолонд ойрхон бөхийн шагнал гардсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанд Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Улс орон даяараа "Босоо" хэмээн алдаршсан Г.Самдан аваргын нэрэмжит барилдаан Хэнтий аймгийн Дадал сумын спорт зааланд болж, Монгол Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ.

Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат аймгийн начин Ц.Чинзориг аймгийн заан, Багануур дүүрэг, "Алдар спорт" хорооны бөх аймгийн начин Э.Мөнх-Эрдэнэ аймгийн харцага, Хэнтий аймгийн Батноров сум, "Хасу мегавит" группийн бөх сумын заан Ц.Өнөрбат, Бат Ширээт сумын харъяат, сумын начин Амартүвшин аймгийн начин цол хүртлээ.

Түүнчлэн Дадал сумын харъяат, сумын харцага С.Зэлмэ аймгийн начин Д.Энхбатын нэрэмжит аймгийн цолонд ойрхон бөхийн шагнал гардсан юм.

Хуваалцах