Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Уг арга хэмжээг МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан МЗЭ, Хүүхдийн төв номын сан, “Залуу нас” уран зохиолын сонин хамтран зохион байгуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
Г.Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын уран зохиолын томоохон төлөөлөгч Г.Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөг энэ сарын 22-нд Хүүхдийн төв номын санд болно.

Уг арга хэмжээг МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан МЗЭ, Хүүхдийн төв номын сан, “Залуу нас” уран зохиолын сонин хамтран зохион байгуулах юм.

Тус өдөрлөгийн үеэр Г.Сэр-Одын шагналтнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргах юм байна. Сонирхуулахад, Г.Сэр-Од нь 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол суманд төрсөн бөгөөд 23-хан наслахдаа Монголын утга зохиолд сор болсон “Өвлийн нэгэн өглөө”, “Дөмөн”, “Хавар”, “Намар” зэрэг бүтээл туурвижээ.

Хуваалцах