Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Цэнгэлхүү хэт бартаат замын ДАШТ-д түрүүллээ

Малайз улсад жил бүр зохион байгуулагддаг хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 8-нд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Цэнгэлхүү хэт бартаат замын ДАШТ-д түрүүллээ
Г.Цэнгэлхүү хэт бартаат замын ДАШТ-д түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Малайз улсад жил бүр зохион байгуулагддаг хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 8-нд боллоо. 25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А-Жоогийн урилгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү амжилттай оролцож дэлхийн аварга болсон байна.

Сонирхуулахад, Г.Цэнгэлхүү 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээний аварга болсноос гадна 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” сhallenge 4х4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцжээ.

Хуваалцах