Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Цогбаярын шавь нар ээлжит “Цой” үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэнэ

Уламжлал ёсоор өнөөдөр эл уран бүтээлчийн үзэсгэлэнд Монголын сийлбэрийн урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Цогбаярын шавь нар ээлжит “Цой” үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэнэ
Г.Цогбаярын шавь нар ээлжит “Цой” үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын уран сийлбэрчдийн шилдэг бүтээлүүд үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.

Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цогбаярын шавь нар жил бүрийн арванэгдүгээр сарын 2-нд буюу энэ өдөр “Цой” үзэсгэлэнг дэлгэдэг.

Уламжлал ёсоор өнөөдөр эл уран бүтээлчийн үзэсгэлэнд Монголын сийлбэрийн урлагийн өнөөгийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг танилцуулах юм.

Үзэсгэлэнд 30 гаруй уран бүтээлчийн 45 бүтээлийг сонирхуулах бөгөөд “NORPHEI ART” галерейд энэ сарын 8 буюу Монгол бахархалын өдөр хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах