Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ
Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртсэн юм.
Мэдээллийн алба

БНХАУ-д "China Hangzhou international-2017" нэртэй бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын 20-нд эхэлж, өчигдөр өндөрлөв.
Энэхүү тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид өрсөлдсөнөөс ДАШТ-ий гурван алтан медальт, Азийн аварга Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, урд хөршийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
Мөн тэрбээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо болсон ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртсэн юм.


















