Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медиалаа хүртлээ

Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медиалаа хүртлээ
Г.Угалзцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь алтан медиалаа хүртлээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг Улсын Пунь хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг, Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique-165 cm” ангилалд алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа Азийн аварга болж буй юм. Үүнээс өмнө 2016, 2017 онд ААШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм. Дашрамд дуулгахад, тэрээр өнгөрөгч онд Сонирхогчдын Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэнээр гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртээд байсан билээ.

Хуваалцах