Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Өсөхбаяр магнайлж, А.Сүхбат удаалсан шинэчилсэн эрэмбэ гарчээ

Энэхүү эрэмбэ нь ирэх жилийн баяр наадам хүртэлх мөрдөгдөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Өсөхбаяр магнайлж, А.Сүхбат удаалсан шинэчилсэн эрэмбэ гарчээ
Г.Өсөхбаяр магнайлж, А.Сүхбат удаалсан шинэчилсэн эрэмбэ гарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос 50-иас доош насны улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн гаргажээ.

Аварга цолтнуудын эрэмбийг, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр манлайлсан бол А.Сүхбат удаалсан байна. Харин улсын арслан цолтнуудын эгнээг П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, заан цолтнуудыг Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн нар тус тус тэргүүлжээ.

Энэхүү эрэмбэ нь ирэх жилийн баяр наадам хүртэлх мөрдөгдөх юм.

Хуваалцах