Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ууганбаатар допинг хэрэглэжээ

Тодруулбал Г.Ууганбаатараас Meldonium32,6 µg/ml илэрсэн байна. Гэвч тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцыг шинжүүлэх хүсэлт өгөхөөс татгалзжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ууганбаатар допинг хэрэглэжээ
Г.Ууганбаатар допинг хэрэглэжээ. Зураг: МҮОНРТ

Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулсан билээ.

Тус тэмцээнд өндөр амжилт гаргасан таван тамирчныг допингийн шинжилгээнд хамруулахад Г.Ууганбаатараас хориотой бодис илэрснийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институын Допингийн хяналтын лабораториас ирүүлжээ.

Тодруулбал Г.Ууганбаатараас Meldonium32,6 µg/ml илэрсэн байна. Гэвч тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцыг шинжүүлэх хүсэлт өгөхөөс татгалзжээ. Гэхдээ тэр хориотой бодис хэрэглэснээ зөвшөөрснийг Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдлээ.

Б.Ууганбаатар 2017 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм.

"Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.

Хуваалцах