Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсынхаа рекордыг шинэчлэлээ

Тэмцээнийг https://www.finatv.live/en сайтаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсынхаа рекордыг шинэчлэлээ
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсынхаа рекордыг шинэчлэлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод 25 метрийн бассейн ДАШТ өчигдөр эхлэв.

14 дэх удаагийн уг тэмцээнд 60 орны тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж буй.

Монгол Улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.

Өчигдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37-р байранд орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод байна. Манай тамирчдын тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээнийг https://www.finatv.live/en сайтаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.

Хуваалцах