Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ

Гаалийн ерөнхий газрынхан 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж б

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ
Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрынхан 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан эхний хагас жилийн ажлын үр дүнгээ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нэг гаалийн газар, хороонд 2-оос дээш жил ажилласан улсын байцаагч ажиллагсдын 75 хувийг бүрдүүлж байсан тул сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ.

Ийм зохион байгуулалтын үр дүнд импорт өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар буурсан байхад гаалийн орлого 70.8 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өсчээ. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны шат дараалал цөөрсөн, мэдээлэл ил тод болсон, гаальчид хариуцлагатай болсон гэж ГЕГ-ынхан дүгнэж байна.

Түлхүүр үг:Гаалийн байгууллага сэлгэн ажиллуулах тогтолцоонд шилжжээ
Хуваалцах