Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Гачуурт хурд" морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадам боллоо

"Гачуурт Хурд" морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Гачуурт хурд" морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадам боллоо
"Гачуурт хурд" морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадам боллоо. Зураг: МҮОНРТ

"Гачуурт Хурд" морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан амжилттай болж өнгөрлөө.

Насны ангилал ба уралдсан морьдын тоо

Азарга: 25 бүртгүүлснээс 25

Их нас: 85 бүртгэлснээс 85

Соёолон: 40 бүртгүүлснээс 38

Хязаалан: 46 бүртгүүлснээс 41

Шүдлэн: 41 бүртгүүлснээс 40

Даага: 42 бүртгүүлснээс 40

Нийт 6 насанд 269 хурдан хүлгийг 112 уралдаанч хүүхэд унан уралдсан.

Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ

Уралдааны үеэр Соёолон, Хязаалан, Даага насны уралдаанд нийт 3 хүүхэд мориноос унаж, хөнгөн бэртэл авсныг эрүүл мэндийн ажилтнууд газар дээр нь анхан шатны тусламж, үзлэг үйлчилгээ үзүүллээ. Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болохыг тогтоож, эцэг эх, асран хамгаалагч болон уяачдад нь хүлээлгэн өгсөн.

Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

Баяр наадмын үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв.

Үүнд:
• Зөвлөмж, материал: Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгаалал болон наршилтаас сэргийлэх зөвлөмж бүхий нийт 200 ширхэг мэдээллийн материал тараав.
• Таних бугуйвч: Бага насны нийт 243 хүүхдэд таних бугуйвч зүүж, төөрөх болон эрсдэлд өртөхөөс сэргийлэв.
• Төөрсөн хүүхэд: Наадмын үеэр эцэг, эхээсээ төөрсөн 2 хүүхдийг олж, ар гэрийнхэнд эргэн нэгтгэсэн.

Хяналт шалгалт:

Асар, майхнуудын гадас, бэхэлгээ болон хийлдэг тоглоомын аюулгүй байдалд хяналт тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

Уяачдын галуудаар орж, уралдаанч хүүхдүүдийн хувцас, хамгааллын хэрэгслийн хэрэглээнд хяналт шалгалт хийсэн.

Илэрсэн зөрчлүүдийг арилгуулсан байдал

Хүүхдийн хувцас хэрэгслийн шалгалтаар стандартын бус зүйлс болон хориглосон хэрэгслийг илрүүлэн арга хэмжээ авлаа

• Стандарт хэмжээнээс урт ташуур – 6
• Дотоод станц – 6
• Давхар малгай өмссөн хүүхэд – 7
• Шүгэл – 4
• Мөн чихэр болон бусад зүйлс илэрсэн зөрчилд хяналт тавьж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэсээс мэдээллээ.

Хуваалцах