Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан MNB WORLD суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа
Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан MNB WORLD суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг “Монгол Номадик” цогцолборт гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгууллаа.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадаж хотол олныг баясгалаа гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах