Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч К.Ландаутай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау-тай 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч К.Ландаутай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч К.Ландаутай уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау-тай 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататгахын чухлыг онцолж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Мөн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн талаар ярилцав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд тогтмолжиж буйг сайшаан тэмдэглэж, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудаар дамжуулан хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг баяжуулахын төлөө буйгаа илэрхийлэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах