Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

НИ
НИТХ-ХМОНХА

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ
НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны үйл ажиллагаанд ISO 37001:2025 буюу Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү стандартыг дэлхийн 170 гаруй орны шинжээчид болон төр хувийн хэвшлийн төлөөллүүд нэгдэн анх 2016 онд боловсруулж, Олон Улсын Стандартчиллын байгууллагаас баталсан юм.

Тус стандарт нь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах, ил тод, шударга, хариуцлагатай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх ач холбогдолтой.

Стандартыг нэвтрүүлснээр олон улсын түвшинд ёс зүйтэй, эрсдэлгүй, найдвартай байгууллага хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.

Хуваалцах