Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (ЦТБХГБ)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.Талууд Монгол-ЦТБХГБ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тус байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэв.Түүнчлэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгохын чухлыг онцолж, цөмийн зэвсгээс ангид байх, цөмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Хуваалцах