Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад харилцааны салбарын дотоод аудитын асуудлаар уулзалт хийв

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан өнөөдөр Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Хяналтын газрын дэд захирал хатагтай Бээрни Др. Шомоди Мартаг хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны салбарын дотоод аудитын асуудлаар уулзалт хийв
Гадаад харилцааны салбарын дотоод аудитын асуудлаар уулзалт хийв. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан өнөөдөр Унгар Улсын Гадаад харилцаа, худалдааны яамны Хяналтын газрын дэд захирал хатагтай Бээрни Др. Шомоди Мартаг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Гадаад харилцааны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын өнөөгийн байдал, чиг хандлагын талаар ярилцаж, хоёр улсын аудитын салбарын онцлогийн талаар туршлага солилцов.

Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар нь салбарын хяналтыг олон улсын туршлагатай нийцүүлэн гүйцэтгэх хүрээнд бусад улс, олон улсын байгууллагуудтай туршлага солилцох уулзалт тогтмол хийж буй юм байна.

Хуваалцах