Гадаад харилцааны яамны нээлттэй өдөрлөг болж байна
Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр 10 цагаас Чингисийн талбайд эхэллээ. Өдөрлөгт ГХЯ-ны салбар агентлагууд, Монгол улс дахь зарим улсын дипломат төлөөлөгчийн газрууд оролцов.
Мэдээллийн алба

Тэдгээрийн дотор БНХАУ, Вьетнам, Казахстан, Лаос, Турк, Франц улсуудын элчин сайдын яамдын бие төлөөлөгчид байлаа. “Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд хэлсэн үгэндээ Монголын Гадаад Харилцааны яамны энэ өдрийн үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа гадаадын элчин төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
Тус “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээний үеэр ГХЯ-ны газар нэгжүүд болон Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, виз мэдүүлэх, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө өгч, нотариатын үйлчилгээ үзүүлэн, хилийн чанадад байгаа зарим ДТГ-тай иргэдийг холбон, сонирхсон асуултад нь хариулт өгч байна.
Нээлттэй өдөрлөг 15 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжилнэ.

3
Гэрэл зургийг М.Тодбэх.