Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцжээ

Өчигдөр буюу 24-нд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцжээ
Гадаадаас авах ажиллах хүчний талаар санал солилцжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 24-нд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний төвийн захирал С.Чойноров болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ. Хоёр тал гадаадаас ажиллах хүчин Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах асуудлаар санал солилцсон юм.

Мөн аж ахуй нэгж байгууллагад хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, ажиллах хүчийг тэнцвэртэй хуваарилах, тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд боломж олгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болсон байна.

Түлхүүр үг:ажилчид
Хуваалцах