Гадаадад ажиллаж, амьдардаг 4000 гаруй иргэн санал өгөхөөр цахим бүртгэл хийлгэжээ
Өнөөдрийн байдлаар гадаадын 30 гаруй улсад ажиллаж, амьдардаг дөрвөн мянга гаруй иргэн сонгуульд санал өгөхөө илэрхийлж, цахим бүртгэл хийлгэжээ.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар гадаадын 30 гаруй улсад ажиллаж, амьдардаг дөрвөн мянга гаруй иргэн сонгуульд санал өгөхөө илэрхийлж, цахим бүртгэл хийлгэжээ.
Салбар комисст сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусах учир хугацаандаа амжихыг Сонгуулийн ерөнхий хорооны референт н.Алтанчимэг зөвлөж байна.
Mongolian National Radio · Гадаадад ажиллаж, амьдардаг 4000 гаруй иргэн санал өгөхөөр цахим бүртгэл хийлгэжээ
Иргэд өөрийн бүртгүүлсэн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад пасспорт, эсвэл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөх юм.


















