Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаадад зорчиж буй иргэд албан ёсны сайтаас нэгдсэн мэдээлэл авах боломжтой

Гадаад харилцааны яамны Консулын газраас эрхлэн ажиллуулдаг консулын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан нь www.consul.mn хэмээх вэб сайт байдаг. Энэхүү албан ёсны цахим хуудаснаас хилийн чанадад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадад зорчиж буй иргэд албан ёсны сайтаас нэгдсэн мэдээлэл авах боломжтой
Гадаадад зорчиж буй иргэд албан ёсны сайтаас нэгдсэн мэдээлэл авах боломжтой. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Консулын газраас эрхлэн ажиллуулдаг консулын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан нь www.consul.mn хэмээх вэб сайт байдаг. Энэхүү албан ёсны цахим хуудаснаас хилийн чанадад түр буюу удаан хугацаагаар зорчиж буй монгол иргэдэд анхаарах зүйлс, гадаадад байх хугацаандаа эрх ашиг нь зөрчигдөх, аливаа хэрэгт холбогдох, эрүүл мэнд амь насаараа холбогдох тохиолдолд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах боломжтой.

Тухайлбал, “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-аас хэрхэн тусламж авах, визгүй зорчих орны албан ёсны жагсаалт, консулын холбогдолтой эрх зүйн баримт бичиг, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын мэдээлэл зэргийг харах боломжтой юм байна.

Хуваалцах