Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гадаадын дасгалжуулагчдын багт олимп, дэлхийн медальт бөхчүүд багтжээ

Улаанбаатар хотод болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гадны орнуудаас олимп, дэлхийн медальтай хэд хэдэн бөх дасгалжуулагчаар ирнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын дасгалжуулагчдын багт олимп, дэлхийн медальт бөхчүүд багтжээ
Гадаадын дасгалжуулагчдын багт олимп, дэлхийн медальт бөхчүүд багтжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод болох Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гадны орнуудаас олимп, дэлхийн медальтай хэд хэдэн бөх дасгалжуулагчаар ирнэ. Тодруулбал, “Лондон-2012” олимпын наадмын аварга, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, “Хернинг-2009”-ийн хүрэл медальт Японы Тацүхиро Йонемицү, “Сидней-2000”, “Афин-2004” олимпын мөнгө, “Тегеран-1998”, “Софи-2001” ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Мүнь И-Жэ, “Анкара-1999” ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Адхамжан Ачилов, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Ираны Бехнам Эхсанпур нар Улаанбаатарт улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллана.

Ташрамд дуулгахад, Йонемицү гавьяат тамирчин П.Өнөрбат, ОУХМ Б.Батзориг, Мүнь И-Жэ ОУХМ Т.Мөнхбаяр, Ачилов гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Т.Зүүнбаян, Л.Энхбаяр, Эхсанпур гавьяат тамирчин Э.Ням-Очир, Б.Номин, ОУХМ Т.Түвшинтулга нартай өрсөлдөж байсан билээ.

Хуваалцах