Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна

Ингэснээр олон шат дамжлагыг хялбарчлах, шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна
Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31 мянга 800 гаруй гадаадын иргэн байна.

Монголд ажиллаж, амьдарч байгаа эдгээр гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг 7-8 байгууллага байна.

Энэ байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна. Ингэснээр олон шат дамжлагыг хялбарчлах, шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэж Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хэллээ.

Mongolian National Radio · Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэхээр төлөвлөж байна

Өнгөрсөн онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулснаар 653 мянга 500 гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.

Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан. Цахимаар 700-1000 гаруй хүсэлт хүлээн авч шийдвэрлэлт ч шуурхай болсон зэрэг эерэг үзүүлэлттэй байна.

Хуваалцах