Гадаадын иргэдийг тооллогод идэвхтэй оролцохыг уриалж байна
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас зохион байгуулж буй Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Манай улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад шалтгаанаар 6000 гаруй гадаадын иргэн оршин суудаг байна. Одоогоор Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэргэжилтнүүд 3-4 ажлын хэсэг байгуулан эдгээр иргэдийн гэрээр явж бүртгэж байгаа аж. Хэрэв хүсвэл эдгээр иргэн ИХШХЕГ-т өөрийн биеэр очиж, Цагаач, гэр бүлийн болон хувийн бусад шалтгаанаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг бүртгэх анкетыг бөглөж тооллогод хамрагдах боломжтой юм байна. Тооллого 11 дүгээр сарын 13-ны өдөр өндөрлөх юм.