“Галт шувуу” хамтлаг “Highkick”, “Freestylepom” төрөлд нэг, хоёрдугаар байр эзэлжээ
Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх “Галт шувуу” бүжгийн хамтлагийг байгуулсан юм.
Мэдээллийн алба

АНУ-ын Флорида мужид энэ сарын 2-4-нд болсон дунд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид амжилт арвин ирлээ.
Тус тэмцээнд арван улсын баг тамирчид оролцсон бөгөөд манай улсаас “Галт шувуу” бүжгийн хамтлаг 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Ингээд “Highkick” бүжгийн төрөлд нэг, “Freestylepom” төрөлд хоёр, багийн нийлбэр оноогоор зургадугаар байранд оржээ.
Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортыг Монголд хөгжүүлэх зорилгоор 2010 онд анх “Галт шувуу” бүжгийн хамтлагийг байгуулсан юм.
Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, бүжгийн сургалт, Монголын Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн холбоо зэргийг дэргэдээ байгуулан ажилласан ба Дэлхийн хөгжөөн дэмжигчдийн холбооны 100 дахь гишүүнээр элжээ.
Бяцхан хөгжөөн дэмжигчдийн баг өнгөрсөн оны аравдугаар сард Япон Улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирж байсан юм.


















