“Галт шувуу" нэг хүний жүжиг энэ сарын 29-нд хөшгөө нээнэ
зохиолч Н.Болороо, найруулагч Ч.Жавхлантөгс, жүжигчин Б.Одгэрэлийн “Галт шувуу" нэг хүний жүжиг энэ сарын 29-31-нд, ирэх сарын 1-нд “Bee” театрын тайзнаа амилна.
Мэдээллийн алба

“Bee” театр Олон улсын театрын институтийн Монголын төвтэй хамтран “Mono month буюу нэг хүний жүжиг” уран бүтээлийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд орчин цагийн өвөрмөц шийдэл бүхий тайзны гурван уран бүтээлийг энэ сард үзэгчдэд өргөн барьж байгаа юм.
Тус төслийн эхний жүжиг болох зохиолч Д.Мэндсайхан, найруулагч Т.Цэнд-Аюуш, жүжигчин А.Энхжин нарын “Хүүхэлдэй” монодрам энэ сарын 7-10-нд, дараагийн жүжиг болох орчуулагч Б.Цацрал, найруулагч Л.Эрдэнэ-Очир, жүжигчин М.Мөнхчимэгийн “Хэмхэрхий дүрснүүд” монодрам 18-21-нд үзэгчдэд хүрсэн.

Тэгвэл “Mono month буюу нэг хүний жүжиг” уран бүтээлийн төслийн гурав дахь жүжиг болох зохиолч Н.Болороо, найруулагч Ч.Жавхлантөгс, жүжигчин Б.Одгэрэлийн “Галт шувуу" нэг хүний жүжиг энэ сарын 29-31-нд, ирэх сарын 1-нд “Bee” театрын тайзнаа амилна.


















