Галт тэрэгний парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүсжээ
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Вагоны аж ахуйд олон жил парк шинэчлэл хийгдээгүй байна.
Мэдээллийн алба

Галт тэрэгний парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүсжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Вагоны аж ахуйд олон жил парк шинэчлэл хийгдээгүй байна.
Гол шалтгаан нь ихэвчлэн алдагдалтай тарифаар тээвэр их хийж ирсэнтэй холбоотой гэж Вагоны аж ахуйн албаны дарга, Монгол Улсын гавьяат тээвэрчин н.Болд хэллээ.
Mongolian National Radio · Галт тэрэгний парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага үүсжээ
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг одоогоор 350 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Цаашид энэ алдагдлыг бууруулахын тулд үйл ажиллагаанд нь шинэ менежмент хэрэгтэй, мөн үнэ тарифийн асуудлыг зохистой шийдвэрлэх шаардлагатай гэлээ.


















