Галт тэргээр зорчигчдын анхааралд!
Сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас 2023 оны долоодугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт-Наран-Элгэн хоорондын 559-р кмийн 5-рт зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаагдсан.
Мэдээллийн алба

Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засах ажил үргэлжилж байгаа тул 2023 оны долоодугаар сарын 14-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэрэгний аяллыг цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгож байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.