Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэргэнд мөргүүлсэн машинд гэр бүлийн хоёр сууж явжээ

Энэ сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Хонгор сум дахь Цайдам зөрлөгийн дэргэд 143 дугаар км-ын гарам дээр 4301 дүгээр галт тэргэнд портер маркын авто машин мөргүүлж, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэргэнд мөргүүлсэн машинд гэр бүлийн хоёр сууж явжээ
Галт тэргэнд мөргүүлсэн машинд гэр бүлийн хоёр сууж явжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Хонгор сум дахь Цайдам зөрлөгийн дэргэд 143 дугаар км-ын гарам дээр 4301 дүгээр галт тэргэнд портер маркын авто машин мөргүүлж, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан.

Тус хэрэгтэй холбогдуулан УБТЗ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан орлогч дарга Ч.Эрдэнэдалай “Галт тэргэнд дайруулсан портер Дархан-Уул аймгийн дугаартай машин байсан бөгөөд машинд 60 гаруй насны гэр бүлийн хоёр сууж явсан. Хэргийн газар ажилласан цагдаагийн албан хаагчдын тогтоосноор зөрлөгийн автомат дохиоллын систем хэвийн ажиллаж байсан. Тэгэхээр жолооч гарам дээр баримтлах ёстой дүрэм журмаа биелүүлээгүйгээс энэ харамсалтай осол гарсан байгаа юм. Тус вагон дан зүтгүүр байсан учраас машинист маш богино хугацаанд буюу таван минутын дотор зогсоож чадсан байсан. Үүнээс үүдээд Цайдам өртөө хавийн төмөр замыг 2 цаг 50 минут орчим хаасан бөгөөд Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэг хэсэг хугацаанд саатсан байна. Энд жолооч нартаа нэг зүйлийг сануулах нь зүйтэй байх. Галт тэрэг тоормос гишгээд шууд зогсдог машин биш. Тиймээс галт тэрэг ирж буй үед, зөрлөгийн анхааруулах автомат дохиолол ажилласан үед шууд зогсохыг анхааруулж байна” гэх тайлбарыг өгсөн юм.

Дашрамд дурдахад, галт тэрэг портерын кабенийг 100 орчим метр түрж явсан бөгөөд кабений хэсэг базсан цаас шиг болсон байсан талаар зарим эх сурвалж ярьж байна.

Хуваалцах