Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Гамлет" эмгэнэлт драмын жүжиг өнөө орой тавигдана

Английн жүжгийн нэрт зохиолч, сэргэн мандалтын үеийн уран зохиолын төлөөлөгч Уильям Шекспирийн алдарт зургаан жүжгийг Монголын их зохиолч Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид өөрийн тайзнаа амжилттай туурвисан байдаг.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Гамлет" эмгэнэлт драмын жүжиг өнөө орой тавигдана
"Гамлет" эмгэнэлт драмын жүжиг өнөө орой тавигдана. Зураг: МҮОНРТ

Английн жүжгийн нэрт зохиолч, сэргэн мандалтын үеийн уран зохиолын төлөөлөгч Уильям Шекспирийн алдарт зургаан жүжгийг Монголын их зохиолч Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын үе үеийн уран бүтээлчид өөрийн тайзнаа амжилттай туурвисан байдаг.

Тухайлбал, 1955 онд “Оттелло”, 1964 онд “Лир Ван”, 1991 онд “Макбет”, 1994 онд “Ричард Ван”, 1996 онд “Ромео Жульетта”, 2000 онд “Зуны шөнийн зүүд” зэрэг жүжиг тавигдсан юм. Эдгээр жүжгүүд тавигдсанаар театрын урлагийн мэргэжлийн түвшинг тодорхойлдог сонгодог бүтээлүүд дундаас У.Шекспирийн бүтээлүүд Монголын драмын урлагийн түүхэнд онцгой байр суурийг эзлэх болсон.

Тэгвэл энэ удаад Гамлет жүжгийг 1601 онд өөрийн тайзнаа анх туурвиж байсан Уильям Шекспирээр овоглосон Лондон хотын Глоб театрын алдартай уран бүтээлчид их зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд Монгол оронд маань анх удаа хүрэлцэн ирж УДЭТеатрын тайзнаа тоглох гэж байна. Тоглолт өнөө орой 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Энэ жүжгийг одоогоос 33 жилийн өмнө 1979 онд Ч.Чимидийн орчуулгаар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгосон түүхтэй. Данийн хунтайж Гамлетийн тухай өгүүлдэг эл жүжгийн “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Клавдийд Ардын жүжигчин Г. Гомбосүрэн нар тоглосны зэрэгцээ, З.Цэндээхүү, Т.Хандсүрэн, Б.Лоовой, Д.Дамдинсүрэн, Гавъяат жүжигчин Б.Мижиддорж, Төрийн шагналт жүжигчин Н.Сувд, нэрт жүжигчин Д.Цээнямбуу, гавъяат жүжигчин Л.Нямсүрэн зэрэг үе үеийн авъяаслаг уран бүтээлчид оролцон тоглож байв.

Тэгвэл энэ удаад Гамлет жүжгийг 1601 онд өөрийн тайзнаа анх туурвиж байсан Уильям Шекспирээр овоглосон Лондон хотын Глоб театрын алдартай уран бүтээлчид их зохиолчийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд Монгол оронд маань анх удаа хүрэлцэн ирж УДЭТеатрын тайзнаа тоглох гэж байна.
2012 онд найруулагч Н.Наранбаатар шинэчилсэн найруулгаар туурвиж, жүжгийн гол дүр болох Гамлетын дүрийг С.Бол-Эрдэнэ бүтээж, ээж Гертрудагын дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клавдийд ардын жүжигчин П.Цэрэндагва, Плонид гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нар тоглосон байдаг.

Хуваалцах