"Гамлет" монодрам тоглогдоно
Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид ажиллаж байна.
Мэдээллийн алба

Английн суут жүжгийн зохиолч Уильям Шекспирийн эмгэнэлт жүжиг "Гамлет"-ийг монодрам /нэг хүний жүжиг/ болгон найруулан тавихаар болжээ.
Нүсэр тавилттай, ажиллагаа шаардсан, алдартай жүжгийг нэг хүн тайзнаа амилуулна гэдэг мэргэжлийнхний болоод үзэгчдийн сонирхлыг эрхгүй татна. Жүжгийн ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан бөгөөд "Гамлет"-ийг жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулна.
Жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин, дууны найруулагч Д.Баярхүү, гүйцэтгэх продюсер Б.Гантигцэцэг болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид ажиллаж байна.
"Гамлет" монодрам аравдугаар сарын 24, 25-нд "Корпорэйт конвеншн" төвийн тайзнаа тоглогдоно.


















