Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт явууллаа

Шалгалтанд сургуулиудаас нийт 306 зөрчил илрүүлж 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 24-ийг бичиж хүргүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт явууллаа
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалт явууллаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их, дээд, ерөнхий боловсролын сургуулиуд болон оюутны дотуур байр, цэцэрлэгүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн ОБХ-ээс шалгалт хийжээ.

Уг шалгалтаар “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилт, Монгол улсын хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн норматив, дүрэм, журмын хэрэгжилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгааажил, галын аюулгүй байдлыг хангасан байдал дүнэлгээ дүгнэлт өгч зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгуулагуудыг хамруулсан байна.

Шалгалтын бүрэлдэхүүн хэсэгт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч онцгой байдлын ахмад Ж.Лхагвасүрэн, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Н.Хишигбаатар, гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Ж.Хүдэрчулуун нар удирдамжийн дагуу ажилаллаа.

Шалгалтанд сургуулиудаас нийт 306 зөрчил илрүүлж 5 зөрчлийг газар дээр нь арилгуулж гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 24-ийг бичиж хүргүүлсэн байна.

Түлхүүр үг:сургуульцэцэрлэггамшиг
Хуваалцах